Ням гарагт /2024.11.17/ ОХУ сүүлийн гурван сард хийж байгаагүй томоохон агаарын цохилтыг Украинд өгсөн байна. Албан тушаалтнуудын мэдээлснээр ОХУ-ын арми 120 пуужин, 90 дрон харвасны улмаас долоон хүн амь үрэгдэж, энергийн дэд бүтцэд ноцтой хохирол учирчээ.
Өвөл тулж ирсэн тул сүүлийн хэдэн долоо хоног украинчууд аль хэдийн хүнд нөхцөл байдалд буй энергийн дэд бүтцэд нь ОХУ-аас нэмж цохилт өгөх вий гэж болгоомжилж ирсэн. Энэхүү цохилт АНУ-ын ерөнхийлөгчийн эрхийг Доналд Трамп удахгүй барих цагтай давхцав. Трамп Украины дайныг түргэн дуусгана гэж сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан.
Украины хамгийн том хувийн эрчим хүчний компани болох “DTEK”-ийн гүйцэтгэх захирал Максим Тимченко “DTEK-ийн цахилгаан станцууд гэх мэт Украины эрчим хүчний дэд бүтцэд ноцтой хохирол учирсан. Эдгээр халдлага нь Украинд манай холбоотнууд агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт систем нийлүүлэх шаардлагатай байгааг харуулж байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав