#CS2 $1,000,000 шагналын сантай "IEM Katowice 2025" нь The MongolZ-ын үндсэн шатанд шууд уригдсан анхны тэмцээн юм.
ESL-ээс жил бүр зохиодог CS2 (Counter Strike 2)-ын томоохон тэмцээнүүдийн нэг "Intel Extreme Masters Katowice 2025" Польшийн Катовиц хотод үргэлжилж байна.
$1,000,000 шагналын сантай тэмцээнд Монголын "The MongolZ" баг дэлхийн чансаанд эзэлж буй байраар хэсгийн шатанд шууд уригдсан бөгөөд өнөөдөр эхний тоглолтоо хийлээ.
Тэд Канадын Рассел "Twistzz" Ван Далкен ахлагчтай "Team Liquid" багтай тоглож 2-1 (Nuke 10-13, Mirage 13-8, Ancient 13-11) харьцаагаар хожив. Тоглолтод Банзрагчийн "910" Өсөхбаяр 95.2 ADR (Average Damage per Round), +11 K-D (Kill and Death) гэсэн үзүүлэлтээр багийнхнаа хошуучилсан бол гараа хугалаад удаагүй Мөнхболдын "Senzu" Азбаяр 67.1 ADR, -6 K-D үзүүлэлттэй тоглолтоо дуусгасан.
Өнөөдөр юу үзэх вэ? FlyQuest болон Jigglin
eSports daily. Өнөөдөр юу үзэх вэ?
The MongolZ хоёрдугаар сарын дундуур болох "PGL Cluj-Napoca 2025" тэмцээнд оролцоно
Ийнхүү Бямбасүрэнгийн "bLitz" Гарьдмагнай ахлагчтай The MongolZ дараагийн шатанд Шведийн Эрик "ztr" Густафсон ахлагчтай "GamerLegion" багийн эсрэг маргааш 23:00 цагаас тоглохоор боллоо.
Харин Team Liquid доош унаж багийн ахлагчаа солиод удаагүй "MOUZ" багийн эсрэг маргааш 20:30 цагаас тоглоно.
Тэмцээний үндсэн хэсгийн шатанд дэлхийн чансааг тэргүүлэгч найман баг шууд уригдсан бол найм нь Play-In шатнаас эрхээ авсан. Хэсгийн шатанд нийт 16 баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа ба хэсгээс гурван баг Playoffs шатанд шалгарна.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав