Өрхийн мэдээлэл зөрүүтэйн улмаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг өгч буй эсэх болон сайдын томилгооны асуудлаар ЗГХЭГ-ын дарга мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт цалин, тэтгэврийн нэмэгдэл, ажиллах хүчний зөв зохистой бодлогын асуудал яригдаж байна. Засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д энэ оны эхэнд өргөн барьсан. Эдгээр тулгамдсан асуудлыг богино хугацаанд хариуцаж ажиллах туршлагатай сайдыг ойрын хугацаанд томилно гэж ойлгож болно.
Хүүхдийн мөнгөний тухайд байгуулагдсан ажлын хэсэг ард иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлын дагуу ажиллаж байна. Анхан шатны нэгж дээр өрхийн мэдээллийг засаж, сайжруулах ажил эрчимтэй хийгдэж байгаа. Өрхийн мэдээллийн сангийн зөрүү их хэмжээгээр арилж байна. Тодорхой хугацаа орно. Нэгдсэн мэдээлэлтэй болохоор хийдэлт арилна.
3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сард хүүхдийн мөнгөө авч чадаагүй гэсэн мэдээлэл бий.
Иргэд анхан шатны нэгж дээр очиж, үл хөдлөх хөрөнгө болон бусад төрлийн мэдээллийг өөрчилж, шинэчлэхэд идэвхтэй оролцох ёстой.
Өрхийн мэдээллийн санг засаж залруулах асуудлаар ХХҮЕГ, хүүхдийн мөнгийг хариуцаж буй нэгжүүдэд хандаж зөрчлөө арилгуулах боломж нь нээлттэй.
Орон нутгийн иргэд аймаг, сум, багтаа хандана.
ХНХЯ дур мэдэн хүүхдийг хүүхдийн мөнгөнөөс хасах боломжгүй" гэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав