Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан энэ онд хийх ажлыг танилцууллаа. Тодруулбал, 2023 онд 550 км орчим зам, 500 у/метр гүүр ашиглалтад оруулахаад төлөвлөжээ.
Олон жил гацсан Дарханы замыг бүрэн ашиглалтад оруулах гэнэ. Мөн авто замын норм, нормативыг шинэчлэх, авто замын зураг төсөл, магадлал боловсруулахдаа алдаатай, хайнга ханддаг алдааг нэн түрүүнд цэгцлэх, замын гүйцэтгэл, хяналтаа дутуу тавьдаг алдааг нэн түрүүнд засна гэдгээ сайд мэдэгдэв.
Тэрбээр, “Замаа чанартай барьж, авто замаа хайрлаж, даац хэтрүүлэхгүй байхад онцгойлон анхаармаар байна. Даац хэтрүүлэн тээвэр хийснээс үүдэж иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирдог. Тэгэхээр засвар арчлалтаа сайн хийж, даац хэтрүүлсэн тээвэр хийсэн жолооч, ачаа илгээгч, хүлээн авагчдад хариуцлага тооцно. Мөн зураг төсөл, буруу хийх, хийснийг нь хянаагүй хяналтын инженерүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулна” гэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав