Ой тогтоолтын ОУ-ын Их Мастер, Гиннесийн рекорд эзэмшигч, дэлхийн аварга ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцохоор болсон билээ. Тэд шоуны урилгыг хүлээн авч тус улсын шилдэг хоёр тамирчинтай халз өрсөлдөхөөр болсон юм. "The Brain" буюу "Super Brain" шоу нь Хятадын мастерууд улс улсын шилдгүүдтэй хүний санаанд ормооргүй тархины гайхамшгийг харуулсан даалгавруудыг гүйцэтгэж өрсөлддөг онцлогтой. Ташрамд дурьдахад 2016 онд тус шоунд Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх оролцож ялалт байгуулж байсан билээ. Мөн тухайн нэвтрүүлэг цацагдсан орой 300 сая гаруй хүн үзсэн гэсэн статистик тоо гарч байв. Тэгвэл Өнөөдөр орой 21 цагаас ихэр аваргуудын оролцсон Хятадын хамгийн олон үзэгчтэй телевизийн шоу нэвтрүүлэг болох “Super Brain” Jiangsu tv-ээр гарах юм байна. Тэд БНХАУ-н мастеруудтай өрсөлдөнө.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав