Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал пүрэв гарагт дахин болж, нэг сая гаруй хүн оролцлоо гэж "Monde" сонин тус улсын Дотоод хэргийн яамнаас эш татан мэдээлэв. Дотоод хэргийн яамны мэдээлснээр, энэ удаагийн жагсаалд гуравдугаар сарын 15-нд болсон өмнөх жагсаалын оролцогчдын тооноос (480 мянга) хоёр дахин их буюу 1.089 сая хүн оролцсон байна. Харин Парис хотод 119 мянган хүн жагссан гэж эрх баригчид мэдээлсэн бол Бүх нийтийн хөдөлмөрийн холбооноос Францын нийслэлд болсон жагсаалд 800 мянга орчим хүн оролцлоо гэж мэдээлжээ. Үйлдвэрчний эвлэлийн төвийн мэдээлснээр, Франц даяар энэ удаад жагсагчдын тоо 3.5 саяд хүрсэн байна. Парист жагсаал эхлээд тайван болж байсан боловч эсэргүүцлийн ажиллагаа хурдан хугацаанд даамжирч жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна. Цагдаа нар руу шил, чулуу, шидсэн танхай этгээдүүдийг тараахын тулд хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий удаа дараа хэрэглэхэд хүрчээ. Францын нийслэлд 80 хүнийг саатуулсан байна. Түүнчлэн Дотоод хэргийн сайд Жеральд Дарманины хэлснээр, наад зах нь 123 цагдаа гэмтэж бэртжээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав