Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын урилгаар ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев Монгол Улсад айлчилж байна.
Соёлын дэд сайд М.Батбаяр тус айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй Эрхүү мужийн Соёлын сайд хатагтай Полунина Олеся Николаевна тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 23-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд соёл урлагийн салбарын хамтын ажиллагаа, хамтран зохион байгуулах боломжтой төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов. Тухайлбал, Соёлын дэд сайд М.Батбаяр Монгол Улсын Соёлын яам, ОХУ-ын Соёлын яам 2022-2024 онд хамтран ажиллах соёлын хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, энэ хүрээнд Монгол Улсын Чингис хаан музей, Эрхүү мужийн Н.Н.Муравьев-Амурын нэрэмжит Орон нутаг судлалын музей болон Монгол Улсын Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, В.П.Сукачевын нэрэмжит Эрхүү хотын Дүрслэх урлагийн музей хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж шууд хамтын ажиллагааг эхлүүлэх нөхцөл бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн талууд Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын соёлын харилцааг өргөжүүлэх, жил бүр зохион байгуулдаг олон улсын түвшний соёл урлагийн фестиваль, өдөрлөг үзэсгэлэнд уран бүтээлчдээ оролцуулах, залуу уран бүтээлчид, зураачдын үзэсгэлэнг харилцан зохион байгуулах, сонгодог бүтээл, драмын жүжиг харилцан солилцож, хүүхэлдэйн театруудын хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах боломжтой болохоо илэрхийлэв.
Түүнчлэн УДБЭТ-ын тайзнаа 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Илмар Лапиньшийн удирддаг Амбан захирагчийн нэрэмжит Эрхүү мужийн Филармонийн симфони найрал хөгжим болон ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Вячеслав Соколовын удирддаг “Байкал-квартет” чуулгын хамтарсан тоглолтыг зохион байгуулсан бөгөөд энэ нь Эрхүү мужийн хөгжмийн соёлыг зохих ёсоор танилцуулж, хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсныг онцлон тэмдэглэлээ.
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав