БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гаргалаа. Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйл заалтыг үндэслэн ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхээр иргэд, аж ахуйн нэгжийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглов.
Байгалийн жамаар унасан бугын эвэр түүж бэлтгэх гэж яваад иргэд санамсаргүй байдлаар ой хээрийн түймэр гаргадаг байна. Сүүлийн 2 жилд хур тунадас их, чийгшилт харьцангуй сайн байсан тул ой хээрийн түймэр өмнөх онуудынхтай харьцуулахад бага гарчээ. 3-7 дугаар сарын хугацаанд хур тунадасны хэмжээнээс хамааран хуурайшилт янз бүр байдаг. Харин энэ жил хуурайшилт ихсэж эрсдэл үүсэх магадлалтайг эрдэмтэн, судлаачид анхааруулж байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав