Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нам даралтын халаалтын зуухнуудын ашиглалтын нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер мэдээлэл өглөө.
Ерөнхий менежер М.Баяраа: “Нийслэлийн хэмжээнд 16-100 кВт-ын хүчин чадалтай 2,237 зуух байсан. Эдгээрийг цахилгаан, хий болон төвлөрсөн дулаанд холбосон.
100 кВт-аас дээш хүчин чадалтай 645 зуух байснаас төвлөрсөн дулаанд 84, цахилгаан хангамжид 47, хийн хангамжид 80-ыг холбож, сайжруулсан шахмал түлшээр 175, баяжуулсан нүүрсээр 86 зуухыг галлаж байна.
Түүхий нүүрс түлж байгаа 65 зуух бий. Эдгээр нь 20 аж ахуйн нэгжид хамаардаг, Улаанбаатар хотоос алслагдсан газар байдаг. Эдгээрийг хий болон цахилгаан хангамжид холбохоор судалж байна” гэлээ.
Түүнчлэн агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн ажлын явцын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “2022 оны байдлаар 3-15 кВт-ын хүчин чадалтай, ахуйн хэрэглээний 162,552, 16-100 кВт-ын хүчин чадалтай 3,751, 100 кВт-аас дээш хүчин чадалтай, усан халаалтын 353 зуух, дулааны цахилгааны зургаан станцын 4,200 кВт-аас дээш хүчин чадалтай 41 зуух байна” гэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав