Ажлын чадвар, чадамжгүй албан тушаалнуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж эхэлсэн. Гэтэл нэг л нөхөр суудалдаа шигдсээр үлдлээ. Өнөөдөр монгол төгрөгийн ханш урьд хожид байгаагүйгээр унаж, цаас болсон мөн валютын нөөцгүй болж, ам.долларын ханш тэнгэрт хадаж, инфляц хөөрөгдөж байхад хуруугаа ч хөдөлгөхгүй суугаа эрхэм бол Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн юм. Түүнийг ажлаа хийж чадахгүй байна. Чадах хүнийг нь томилмоор байна гэх шаардлагыг гишүүд олонтаа тавьсан ч Ерөнхий сайд цээжээрээ хамгаалаад байгаагийн учир юу вэ. Юунд барьцаалагдсан болоод тэр вэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ажил хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Монголбанк УИХ-ын харъяа байгууллага. Гэхдээ энэ цаг үе аль ч улсын Төв банкны захирлуудад хүнд байна. Төв банкинд хэдэн "үзэгдэл" шүгэлдээд байгааг би сонссон. Аятайхан байгаарай гэж хэлье, эрх баригч намын даргын хувиар. УИХ-ын гишүүдийн өрөөгөөр ороод Төв банкны дараагийн ерөнхийлөгч болно гэж яваа нөхөд дуулдаж байгаа шүү. Залуучууд аа, амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал үүссэн байхад албан тушаалын дон шүгэлж далжигнаад хэрэггүй гэдгийг хатуухан хэлье.
Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийнэ. Авлигатай холбоотой, ажлаа хийж чадахгүй байгаа төрийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Түүнээс биш хүнд цаг үеийг сөрөөд зогсож байгаа албан хаагчаа хэнээс ч айхгүйгээр хамгаална” гэж байв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав