“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн албан хаагчдын дунд сургалт зохион байгуулсан. Тус сургалтаас шалгарсан 10 төрийн албан хаагч Бүгд Найрамдах Солонгос Улсад “Урт хугацааны хөгжлийн бодлого-Төрийн албан хаагчийн оролцоо” сэдэвт сургалтад хамрагджээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус сургалтад хамрагдсан албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Засгийн газраас бүтээмж, үр дүнд суурилсан төрийн албаны цогц шинэчлэлийг эхлүүлж байгааг тэмдэглээд, төрийн албан хаагчид төрийн бодлого, шийдвэрийг ард иргэдэд хүргэх гүүр, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх манлайлагчид байх ёстойг онцлов. Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, “5 Ш” ажиллагаа хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрийн албыг цэгцлэх “Шүүр” ажиллагааг зохион байгуулж буй. Хууль зөрчиж, мерит бус зарчмаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх юм. Ажлаа хариуцлагатай, чин шударгаар хийж буй төрийн албан хаагчид үүнд хамаарахгүй гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.
“Алсын хараа-2050” сургалтаас шалгарсан төрийн албан хаагчид баг болж,
төрийн албан хаагчдыг чадавхжуулах, урт хугацааны хөгжлийн бодлогыг олон нийтэд таниулах болон “Төлөвлөлт төсөвлөлт” зэрэг төсөл хэрэгжүүлэх юм байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав