"БНСУ руу хэлний бэлтгэлд суралцуулна" гэж хэлээд иргэдийг залилсан этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.
Уг хэргийг иргэн "У" үйлдсэн бөгөөд "Yuhak center" гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан "Бүгд Найрамдах Солонгос улс руу нас харгалзахгүй, батлан даагч шаардахгүй хэлний бэлтгэлд суралцуулна” гэсэн зар тавьдаг байжээ.
Улмаар 2022 оны нэгдүгээр сараас 2023 оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд нийт 29 иргэнээс 405 сая төгрөгийг залилсан болох нь тогтоогджээ.
Шүүхийн байгууллагаас тус иргэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Харин цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Иймд иргэдийг аливаа мэдээллийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Эх сурвалж: ЦЕГ
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав