Тээврийн хэрэгслийн эд анги хулгайлдаг байсан 17-21 насны, "Г", "Б", "Н" нарыг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 28-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт "Тээврийн хэрэгслийн эд анги хулгайд алдагдсан" гэх гурван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгахад иргэн "Б", "Б", "Т" нарын эзэмшлийн "Toyota Prius-30" маркийн тээврийн хэрэгслийн 12 ширхэг обуд нь дугуйн хамт алга болсон байна.
Шалгалтын ажиллагаагаар гэмт этгээдүүд Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нийт таван удаагийн үйлдлээр “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн 14 ширхэг дугуй хулгайлсан нь тогтоогдсон аж.
Иймд иргэд, та бүхэн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай зогсоолд байрлуулах, удаан хугацаагаар орхихгүй байх, сэжигтэй үйлдэл, этгээдийг мэдээлж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав