АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын ойролцоо оршдог Apple компаний дэлгүүрт хулгай орж, их хэмжээний бараа бүтээгдэхүүн алдагдсан хэрэг гарчээ.
Тухайлбал 436 ширхэг iPhone болон бусад нийт $500,000-ын үнийн дүнтэй барааг гэмт этгээдүүд хулгайлсныг Линвүүд хотын цагдаагийн газар саяхан мэдээлсэн байна.
Тэд дөрөвдүгээр сарын 2-ны шөнө, угаалгын өрөөний ханыг цоолж гаргасан нүхээрээ Apple-ийн дэлгүүрт нэвтэрчээ. Ингэж гаргасан 60 см харьцах 45 см хэмжээтэй нүхээр хулгайлсан бараа бүтээгдэхүүнээ гадагш нь зөөжээ.
Хэргийн газраас ямар ч хурууны хээ олдоогүй, гэмт этгээдүүд нүүрэндээ багтай байсан тул камерын бичлэгээс таних боломжгүй байгааг цагдаагийн газар Баасан гарагт мэдээлжээ.
Үүнийг маш сайн төлөвлөж, зохион байгуулсан ажиллагаа гэж цагдаа нар үзэж байна.
Сүүлийн үед АНУ-д дэлгүүр, худалдааны төвүүдэд зохион байгуулалттай хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байна гэсэн мэдээлэл бий. Тухайлбал Үндэсний Худалдаачдын Холбооноос гаргасан тоо баримтаас үзвэл 2021 онд ийм хэрэг 26 хувиар өсчээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав