Хятадын олон нийтийн сүлжээнд тансаг зэрэглэлийн автомашин унадаг ч аяга угаагч хийдэг эмэгтэйн бичлэг олны анхаарлыг татаж байна. Сычуань мужийн Чэнду хотын нэгэн ресторанд аяга угаагч хийдэг эмэгтэй ажлаасаа тараад Бентли машинаар гэр рүүгээ явж байгааг хэн нэгэн бичиж "Мөнгөөр дутаагүй ч, хийх зүйлтэй хүн" гэх тайлбартайгаар "Weibo" цахим сүлжээнд оруулжээ.
Бичлэг олны анхаарлыг татсаны дараа Хятадын "China Times" мэдээллийн агентлаг тухайн эмэгтэйг олж сурвалжлага бэлтгэсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн эмэгтэй нь баян боловч ресторанд аяга угааж, цаг нөгцөөдөг гэнэ.
Тэрбээр "гэртээ өдөржин зүгээр суух үнэхээр уйтгартай. Би өдөрт ядаж аяга угаахгүй бол үнэхээр тухгүй байдаг" гэж ярьжээ. Охин нь ээжийгээ аяга угаахаас огтхон ч ичдэггүй бөгөөд өдөр бүр ажилд нь хүргэж өгч, авах байдлаар дэмждэг гэнэ.
Хятадын баячууд энэ мэтээр янз бүрийн ажил хийж цаг нөгцөөх нь элбэг байдаг талаар олон нийтийн сүлжээнд бичжээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав