Цагдаагийн байгууллагаас 2023 оны эхний гурван сард гарсан гэмт хэргийн мэдээллийг танилцууллаа. Үүнээс орон нутагт бүртгэгдсэн тоон мэдээллийг онцлон хүргэж байна.
Тухайн мэдээллээс харахад он гарсаар Орхон аймгийн төвд гэмт хэрэг хамгийн их буюу 200 тохиолдол бүртгэгдсэн бол 168 гэмт хэргээр Дархан-Уул аймаг удаалж байна. Орхон аймгийн төвд өнгөрсөн жил 269 гэмт хэргийн тохиолдол бүртгэгдэж, 21 аймгаа мөн тэргүүлж байжээ.
Тэгвэл энэ он гараад Говь-Алтай аймагт 12 гэмт хэрэг бүртгэгдсэн нь хамгийн бага тохиолдол байгаа юм.
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг Дархан-Уул аймагт хамгийн их буюу 61 байгаа бол Говь-Алтай аймагт хамгийн бага буюу 10 тохиолдол бүртгэгджээ.
Энэ оны эхний гурван сарыг өнгөрсөн оны гурван сартай харьцуулахад улсын дүнгээр согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 425-аар буурч, 1,133 бүртгэгдсэн байна.
Харин галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг Баян-Өлгий аймагт дөрөв байгаа нь бусад аймгаасаа хамгийн өндөр нь байх аж.
Он гарсаар эхний гурван сарын хугацаанд бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэг Дархан-Уул аймагт хамгийн их буюу 23 тохиолдол бүртгэгджээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав