"Wall Street Journal"-ын сэтгүүлч Эван Гершковичийг ОХУ-д хууль бусаар баривчилсныг АНУ-ын Төрийн департментаас өчигдөр /2023.04.10/ мэдээллээ. Түүнийг гуравдугаар сарын сүүлээр саатуулсан бөгөөд өнгөрсөн Баасан гаригт тагнуулын хэрэгт буруутгажээ. Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудад Гершковичтой холбогдох эрх олгоогүй байна.
Дэлхий даяар хууль бусаар баривчлагдсан АНУ-ын иргэдийг суллахад чухал үүрэг гүйцэтгэсэн Ерөнхийлөгчийн барьцааны асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийн газраар дамжуулан энэ хэргийг шийдвэрлэнэ. Эван Гершковичийг суллуулахын тулд хоригдол солилцоо хийж магадгүй гэж үзэж байна.
"АНУ-ын засгийн газар Гершкович болон түүний гэр бүлд шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ. Түүнийг нэн даруй суллахыг ОХУ-аас шаардаж байна. Бид Орост хууль бусаар баривчлагдсан АНУ-ын иргэн Пол Уиланыг ч бас суллахыг уриалж байна" гэж Төрийн департментаас мэдэгдлээ. Пол Уилан нь тагнуулын хэргээр ОХУ-д дөрвөн жил гаруй хоригдож буй бөгөөд АНУ-ын засгийн газар үүнийг үгүйсгэж байна.
Эван Гершкович нь салбартаа нэр хүндтэй сэтгүүлч юм. "Түүнийг баривчилсан нь чөлөөт хэвлэлд халдаж буй явдал. Энэ үйл явдал дэлхийн бүх эрх чөлөөт хүмүүс болон засгийн газруудын дургүйцлийг төрүүлэх нь дамжиггүй" гэж "Wall Street Journal" сэтгүүлээс мэдэгдэв.
Хүйтэн дайнаас хойш АНУ-ын сэтгүүлчийг Орост баривчилсан анхны тохиолдол энэ болж байна. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын томоохон дипломатчид хоорондоо утсаар ярьсан нь ч мөн ховорхон үйл явдал болжээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав