Монгол Улсад Камила Валиева тэргүүтэй ОХУ-ын зэрэглэл өндөртэй уран гулгагчдын хамтарсан шоу тоглолт "Мөсөн Өргөө"-д зохион байгуулагдахаар болжээ.
Энэ талаар "Мөсөн Өргөө"-ний Бизнес хөгжил, маркетингийн албаны дарга Э.Билэгсэдээс тодрууллаа.
Тэрбээр "Камила Валиева тэргүүтэй ОХУ-ын шилдэг 16 уран гулгагчтай хамтарсан шоу тоглолт тавдугаар сарын 6-7-нд зохион байгуулахаар болсон. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан тус бүр дөрөв, бүжгийн хос нэг, хосын үзүүлбэр гурав гэсэн нийт 16 тамирчин ирнэ.
Уг шоу тоглолт хоёр өдрийн турш "Мөсөн Өргөө"-д болох хуваарьтай байна. Монголын тамирчин О.Мишээл нээлтийн үзүүлбэр үзүүлнэ" хэмээв.
Нийт 16 тамирчин тус тоглолтод оролцох ба 12 бүрэн хэмжээний уран гулгалтын үзүүлбэр тоглогдох юм.
Камила Валиева, Елизавета Туктамышева, Евгений Семененко, Дмитрий Алиев гэх мэт од болон гялалзаж буй, дэлхий дахинд өөрсдийгөө харуулж чадсан шилдэг уран гулгагчид ирэх нь тодорхой болжээ. Тун удахгүй бусад бүх тамирчдыг зарлах гэнэ.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав