Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр(сууц), 16 хашаа(саравч), нэг автомашин, ойн 42 га, хээрийн 202,847 га, нийт 202,889 га талбай өртжээ.
Сүүлийн гурван өдрийн хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн, Дорнод аймгийн Булган, Чулуунхороот, Чойбалсан, Гурванзагал сум, Булган аймгийн Хутаг-Өндөр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан цагаан суманд нийт есөн удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ.
Үүнээс өнөөдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Бүртгэгдсэн түймрийг унтраахаар давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, орон нутгийн иргэд зэрэг нийт 830 гаруй хүн, 90 орчим техник хэрэгсэлтэйгээр ажилласан.
Хаврын хуурайшилтын улирал эхэлчихсэн, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул иргэн та хаврын салхи, шуургатай өдрүүдэд ой, хээрт явахдаа:
Эх сурвалж: ОБЕГ
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав