Хуулийн байгууллагынхан УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайханы ажлын өрөө болон гэрт нь нэгжлэг хийж эхэлжээ.
Тодруулбал, УЕП Б.Жаргалсайханы саналаар "Ажнай" Д.Бат-Эрдэнийн хамт өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн билээ.
Тэгвэл одоо Т.Аюурсайханы ажлын байр болон гэрт нь зэрэгт чөлөөтэйгээр нэвтэрч шалгалтын ажиллагаагаа явуулж эхэлсэн нь энэ бололтой.
Тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт сэжиглэгдэн яллагдагчаар татагдсанаар хоёрдугаар сарын зургаанд Засгийн газрын гишүүнээр чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргасан байдаг. Энэ дагуу гуравдугаар сард Засгийн газрын тэргүүний захирамж гарч байв.
Нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн энэ оны нэгдүгээр сарын эхээр түүний туслах, зөвлөх зэрэг хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой хүмүүсийн гэр, албан өрөө, аж ахуйн нэгжийн объектод нэгжлэг хийж эд мөрийн баримт болохуйц бичиг баримтууд хураан авсан тухай мэдээлэл цацагдаж байсан билээ.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав