Прокуророос хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэр биелүүлэх ажиллагааг шалгажээ. Энэ үеэр 200 гаруй зөрчил илрүүлсэн байна.
Зөрчлүүдээс дурдвал:
Ял эдлүүлэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байсан долоон хүний эрхийг сэргээх арга хэмжээ авчээ.
Тодруулбал, эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэргүй, хугацаа хэтрүүлэн саатуулсан дөрвөн хүнийг суллаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах тухай шийдвэр гүйцэтгэгчээс гаргасан хоёр саналыг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгож ялтны эрхийг хангасан байна.
Нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гавыг хууль бусаар хэрэглэсэн нэг зөрчил илэрчээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлөх, хугацаанаас өмнө суллах зэрэг 330 санал ирүүлснийг прокуророос хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 68 саналыг буцаажээ. Бусад саналд дүгнэлт бичин шүүхээр шийдвэрлүүллээ.
Тухайлбал, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 21, нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 22, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 27 иргэний ялыг хорих ялаар солиулсан байна.
Харин бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 78 хоригдлыг хугацаанаас нь өмнө суллажээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав