Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 5Ш буюу Шувуу ажиллагааныхаа талаар яг одоо мэдээлэл хийж байна.
Тодруулбал тэрбээр "Өчигдрийн Засгийн газрын хуралдаан дээр Шувуу ажиллагааг эрчимжүүлэх, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, мөнгөн урамшуулалтай болгохоор болсон. Оргон зайлсан хүний баттай мэдээллийг өгсөн хүнийг 10 мянган ам.доллараар урамшуулахаар болсон. Одоо ч гэсэн төлбөртэй мэдээлэл авдаг эрхзүйн үндэслэлүүд бий.
Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа Ж.Төгсбаяр Унгар улсаас өөрөө холбогдоод хэргээ шалгуулахаар ирсэн. Гэмт хэрэгт шалгагдаж байгаа. Иргэн П.Болортуяа БНСУ-аас өөрөө мөрдөгчтэйгээ холбогдоод хэргээ шалгуулж байна. Хилийн хориг тавьсан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Ойрын хугацаанд БНСУ-аас хэд хэдэн хүнийг албадан авч ирэхээр болсон. Нэр усыг нь хэлэх боломжгүй.
Манай хууль сахиулах байгууллага, ЦЕГ, АТГ болон Эрүүгийн цагдаагийн газрууд холбогдох улсуудын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа" гэлээ.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав