Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүүхдийн мөнгийг ялгавартай өгч буйг шүүмжиллээ. Тэрбээр,
"Ирэх жил болох сонгуулийн хууль яах вэ, хүүхдийн мөнгө, тэтгэврийн асуудлыг шийдэж өгч, шаардлагаа тавиач гэсэн хүсэлт иргэдээс их тавьж байна. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгодог болсноос хойш аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн газар, нийгмийн хамгааллын яам өргөдлөөр дүүрсэн. Тэгээд асуудлыг шийдэхдээ танил тал харж, дам дамдаа таньдаг, намыг нь дэмждэг нэгнийхээ өргөдөлд хариу өгдөг болжээ. Хөөцөлдөөгүй нь хоосон хоцордог байж болохгүй.
Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгөх тухай асуудлыг Засгийн газар яаралтай шийдэж оруулж ирэх ёстой. Хүүхдийг ялгаварладаг байдал хэрээс хэтэрлээ. Хүүхдийн гэр угаалгын машинтай, хашаа байшинтай байлаа гээд хүүхдийн мөнгө авах боломжгүй байна гэдэг юу гэсэн үг вэ" гэв.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав