Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг УИХ-д танилцуулав.
Энэ үеэр Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо "Зарим барилгын материалыг хилээр оруулж ирэхгүй байх арга хэмжээ авах ёстой. Замын-Үүдэд лабораторийн барилга баригдаж байгаа. Энэ онд баригдаж дуусна.
Улсын хэмжээнд 28 боомт бий. Бид ажлын хэсэг дээр ярьж байгаад Замын-Үүдэд барилгын сорил шинжилгээний лаборатори байгуулна. Алтанбулаг боомтод бас ийм лаборатори байхгүй. Барилгын материалын 90 орчим хувь нь тухайн хоёр боомтоор орж ирж байгаа. Тиймээс уг хоёр боомтод лаборатори байгуулна.
Үлдсэн боомтоор хувь хүн, ААН ямар нэгэн барилгын материал оруулж ирэх гэж байгаа бол Улаанбаатар хот дахь лабораторид урьдчилж дээжээ өгнө. Чанарын шаардлага хангасан бол оруулж ирнэ. Будгийн үнэр хатаагүй байхад байруудад хүмүүсийг оруулж байна. Тухайн үнэр арилж байж л аюултай нөхцөл байдал арилна.
Зах зээлд хэрэглэгдэж буй 14 нэр төрлийн будаг хэд хоногийн дараа аюултай байдал нь арилж байгаа талаар судалж байна. Тодорхой хугацаа буюу 30 хоногийн дотор аюултай байдал нь арилахгүй бол хүлээн зөвшөөрөхгүй. 30 хоногийн дотор үнэр нь арилж байгаа будгийг хүлээн зөвшөөрч, наймдугаар сарын 1-ний дотор будгийн ажлыг дуусгана. Есдүгээр сарын 1-нд хүүхдүүд хичээллэхэд аюултай байдал нь арилсан байна гэж үзэж байгаа.
Барилгын дотор заслын ажлыг хэрхэн яаж шалгах талаар зөвлөмж боловсруулаад холбогдох газарт өгсөн. Цаашид стандартуудыг сайжруулна. Барилгын дотор байгаа тоног төхөөрөмж, материал бүрийг зааж өгвөл илүү үр дүн гарах юм билээ" хэмээв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав