Японы алдартай найруулагч, жүжигчин Такеши Китано өөрийн шинэ бүтээл болох Самурайн сэдэвт киногоо Каннын кино наадамд илгээх болсноо өчигдөр зарлалаа.
Түүний шинэ бүтээл “Kubi” (Хүзүү) нэртэй бөгөөд дундад зууны самурай нарын толгой авах уламжлалыг дэлгэрэнгүй үзүүлсэн юм байна.
Хүмүүсийн шунал, урвалт, харгислалыг хайр найргүй дүрсэлсэн киноныхоо талаар Китано “Ихэнх самурайн сэдэвтэй кинонуудад хэн нэг алдартай хүнийг харуулдаг ч хүмүүний бараан сүүдэртэй тал, жирийн хүмүүсийн амь насыг огтхон ч хайхардаггүй харгис зан авирыг төдийлөн дүрсэлдэггүй” гэж хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.
Киноны үйл явдал 16 дугаар зууны Японы нөлөө бүхий самурай Ода Нобунагагийн эргэн тойронд өрнөх юм. Нобунага бол бүх Японыг нэгтгэсэн гэгддэг түүхэн хүн билээ.
Акира Куросавагийн “Долоон самурай”, “Кагемуша” зэрэг суут бүтээлүүдийг санагдуулахуйц тулааны үзэгдлүүд орсныг “Kubi” киног бүтээсэн Кадокава компанийн ерөнхийлөгч Такеши Нацүно хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
Хидетоши Нишижима, Асано Таданобу, Рё Касе зэрэг Китаногийн өмнөх кинонуудад тоглож байсан алдартай жүжигчид шинэ кинонд дүр бүтээсэн байна.
Одоо 76 настай Такеши Китано анх Японы стэндап комеди хэлбэрийн уран бүтээлээр урлагийн замналаа эхэлж байсан.
Тэрбээр “Kubi” киноныхоо зохиолыг бичиж, найруулж, нэг дүрд нь тоглосон байна.
Эх сурвалж: Associated Press
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав