Өмнөд Солонгосын "BLACKPINK" хамтлаг "Coachella 2023" наадамд оролцож байна. Тэд хамгийн сүүлд 2019 онд "Coachella"-ийн тайзнаа гарч байжээ. Тус хамтлаг өнгөрсөн оны есдүгээр сард "Born Pink" нэртэй цомгоо гаргасан юм.
"Coachella" нь дэлхийн хөгжмийн хамгийн том фестивалуудын нэг бөгөөд өөр өөрсдийн онцлог бүхий тайзнаа уран бүтээлчид тоглолтоо сонирхуулдаг. Уг фестивал нь Калифорниа дахь Коачелла хөндийн Индио хотод жил бүр зохион байгуулагддаг. Поп, рок, инди, хип хоп, электро гээд хөгжмийн бүх төрлийн уран бүтээлчид цуглардаг "Coachella" наадмыг 1999 оноос эхлэн албан ёсоор зохион байгуулсан ч 2020, 2021 онд Covid-19 цар тахлаас болж зохион байгуулагдаагүй.
Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сарын 14-16, 21-23 гэсэн хуваарьтайгаар зургаан тайзны тоглолтыг "Youtube" платформ шууд дамжуулахаар болсон. Одоо ч тоглолтыг шууд дамжуулсаар байгаа тул "Youtube"-д хандан үзэх боломжтой. "BLACKPINK" хамтлаг 15 болон 21-ний өдөр тайзнаа гарах хуваарьтай байна.
Эх сурвалж: DEADLINE
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав