БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа Монгол Улсын аялал, жуулчлалын тогтвортой хөгжлийн талаарх тоон мэдээллийг танилцуулах хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "2023, 2024 оныг Монголд зочлох жил болгон зарлаад байна. Иймээс ирэх хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбараа хэрхэн сэргээж хөгжүүлэх вэ гэдэг сорилттой тулгарч байгаа. БНХАУ, ОХУ-д үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэн аялал жуулчлалын салбарын зорилтот зах зээлээ Азийн улс орнууд руу чиглүүлж байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улсад 121,000 жуулчин хүрэлцэн ирсэн. Үүнээс ОХУ-ын жуулчин 50 орчим хувийг эзэлж байна. Япон улсаас манай орныг зорин ирэх жуулчдын тоо цөөн байгаа. Монгол Улсад өнгөрсөн хугацаанд жилд дунджаар 20,000 гаруй жуулчин ирж байсан бөгөөд 2019 онд хамгийн их жуулчин хүлээж авсан. Энэ үед Япон улсаас 24 мянган жуулчин ирсэн юм. Цар тахал хэзээ дуусаж намжихыг хүлээх биш хэрхэн дасан зохицож, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх вэ гэдэг бодлого зорилтыг тавьж ажиллах нь илүү бодитой болж байна" гэлээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав