Үнэн алдартны шашны зул сарын баяр өчигдөр /2023.01.07/ болсон. Баярыг тохиолдуулан 36 цагийн турш гал зогсоох хүсэлтийг Путин гаргасан. Гэвч Оросын арми амлалтаа зөрчин Украины хэд хэдэн байрлалд гал нээжээ.
Тэгвэл энэ үеэр ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын хамгийн аюулгүй сүмд ганцаараа мөргөл үйлдэв. Энэ Оросын хаадад зориулан баригдаж байсан анхны сүм юм.
Лаа барин ёслол үйлдэж буй алтан шаргал хувцастай үнэн алдартны шашны тахилч нарын дэргэд Путин ганцаараа зогсож байгаа нь Кремлийн нийтэлсэн дүрс бичлэгээс харагдаж байна. Оросын үнэн алдартны сүмийн удирдагч Патриарх Кирилл ёслолыг удирдаж, олон арван санваартан, түшмэлүүд мөргөл үйлджээ.
Украинчууд үнэн алдартны шашны зул сарыг тэмдэглэдэг ард түмэн бөгөөд энэ өдөр бүх нийтээр амардаг. Хэдийгээр тус улсад дайн үргэлжилж байгаа ч шашны баярыг харьцангуй хэвийн тэмдэглэхийг хичээжээ. “Киевийн Печерск Лавра” сүмд Христийн мэндэлсний баярын ёслолд олон зуун хүн оролцов. Энэ баярын үеэр юм оёж, нэхэх, ан хийхийг хориглодог. Дайны улмаас энэ уламжлалыг зөрчихөөс аргагүй болсонд харамсаж буйгаа Зеленский хэллээ.
"Оёх нэхэхийг хориглодог ч бид өнгөлөн далдлах тор, сум нэвтэрдэггүй хантааз оёж байна. Үүгээрээ бид муу муухайг даван туулж байна. Өвөг дээдэс маань энэ өдрүүдэд ан агнадаггүй байв. Харин бид дайсны олз болохгүйн тулд, араатныг дарахын тулд тэмцэж байна" гэж тэр хэлжээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав