Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог "БаллонДор" шагналыг таван удаа хүртсэн Криштиано Роналду карьерийнхаа оргил үеийг "Манчестер Юнайтед"-аар өндөрлүүлж, Саудын Арабын "Аль-Наср" клубт тоглож буй билээ. Роналду "Аль-Насср"-аас өдөрт 548 мянган долларыг авч байгаа нь дэлхийн хөлбөмбөгийн хамгийн өндөр цалин юм.
Роналду "Diario AS" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дасгалжуулагч Гарсиагийн ажлын гүйцэтгэл, арга барилд сэтгэл дундуур байгаа тухайгаа ярьжээ. Үүний дараагаар "Аль-Наср"-ийн удирдлагууд ахлах дасгалжуулагчаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Португалийн супер "од" Роналду "Аль Наср" клубийн төлөө 10 тоглолтод оролцон 11 гоолыг оруулаад байгаа ч баг нь Про лигийн хоёрдугаарт бичигдэж байна. Лигийг тэргүүлэгч Аль-Иттихад тэднээс гурван оноогоор илүү байгаа юм. Тэд Аль-Иттихадад хожигдсон бөгөөд Аль-Фейха, Аль-Фатех багуудтай тэнцсэн нь тэргүүллээ алдахад хүргэжээ. Роналду багт ирснээр Эр-Рияд хотын клубээс хүмүүс өндөр амжилтыг хүлээж байгаа ч өнөөгийн нөхцөл байдлыг ажиглахад тэд уг хүлээлтэд хараахан хүрэхээргүй байна.
Гарсиагийн хувьд, Роналдуг Саудын Арабт ирэхээс долоон сарын өмнө тус багийн дасгалжуулагчаар томилогдсон бөгөөд түүнээс өмнө Лилль, Рома, Марсель, Лион тэргүүтэй Европын клубуудыг дасгалжуулж байсан билээ.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав