Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний улирлын голлох үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2023.04.17/ танилцууллаа.
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 99 тэрбум төгрөгөөр өсчээ.
ҮСХ-ны Бодлого, гадаад харилцааны хэлтсийн ахлах статистикч С.Норов: "Нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эхний улиралд 931.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 257.4 (38.2%) тэрбум төгрөгөөр өссөн. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 220.8 (38.3%) тэрбум төгрөгөөр тэтгэвэр авагчийн тоо өссөн нь голлон нөлөөлжээ.
Тус сангийн зарлага 2023 оны эхний улиралд 907.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.7 (17.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд
Тэтгэврийн даатгалын сангаас 2023 оны эхний улирлын байдлаар 484.3 мянган хүнд 805.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 17.6 (3.8%) мянган хүнээр нэмэгджээ. Ийнхүү олгосон тэтгэврийн хэмжээ 99 (14%) тэрбум төгрөгөөр өссөн" гэв.
Түүнчлэн Нийгмийн халамжийн сангаас 2023 оны эхний улиралд давхардсан тоогоор 2,170.4 мянган хүнд 496.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгожээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс
Тодруулбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан хүүхдийн тоо 1,165.3 мянган хүнд 341.5 тэрбум төгрөг олгожээ. Тэтгэмжид хамрагдсан хүүхдийн тоо 62.9 (5.1%) мянгаар, олгосон мөнгөн тэтгэмж 25.5 (6.9%) тэрбум төгрөгөөр буурсантай холбоотой байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав