IEM Rio 2023 тэмцээнд оролцож буй Монголын The Mongolz баг Imperial Esports-оос даагаа нэхэж нутагт нь хожин тэмцээнээс хаслаа.
Тодруулбал, жил бүр ESL-ээс зохиодог CSGO-ын Intel Extreme Masters ангиллын ээлжит тэмцээн "Intel Extreme Masters Rio 2023" өчигдөр Бразил улсад эхэлсэн.
250 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд "IEM Cologne 2023" тэмцээнд оролцох нэг эрхийн төлөө өрсөлдөж байна.
Уг тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцож буй цор ганц баг The Mongolz "А" хэсгийн эхний тоглолтоо хүчирхэг Natus Vincere-ийн эсрэг хийж Mirage талбайд 16-9 харьцаагаар хожигдсон.
Улмаар хэсгийн доод хүснэгт рүү унасан тэд Бразилын Imperial Esports-той тоглож 2-1 (Overpass 16-3, Inferno 12-16, Mirage 14-16) харьцаагаар хожсон юм. Багийн тоглогчид өмнө IHC Esports нэрийн дор 2022 оны Антверпын Мажорт тус багт 2-1 (Mirage 11-16, Overpass 16-10, Inferno 16-12) харьцаагаар хожигдож байсан бөгөөд ийнхүү даагаа нэхсэн юм.
blitz (Б.Гарьдмагнай), Techno4K (М.Содбаяр), Bart4k (Б.Баатархүү), ANNIHILATION (Н.Түвшинтөгс), hasteka (Б.Чингүүн) нарын бүрэлдэхүүнтэй The Mongolz доод хүснэгтийн хагас шигшээд Германы BIG болон Данийн Heroic багуудын хожигдсонтой дөрөвдүгээр сарын 19-ний 05:00 цагаас тоглоно.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав