“Neuralink” компанийг үүсгэн байгуулагч Элон Маск “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа хиймэл оюун ухаанд суурилсан “TruthGPT” чатбот гаргахаар зэхэж байгаа талаар ярьжээ.
“TruthGPT” чатбот нь үнэнийг эрэлхийлж, дэлхийн ертөнцийн мөн чанарыг танин мэдэхийг хичээх болно гэж Маск онцолсон байна. Түүний хэлснээр, аюулгүй байдлын хувьд энэ нь зөв замнал болох юм. Учир нь “TruthGPT” чатбот хүн төрөлхтөнд хор, хөнөөл учруулах зорилгогүй бөгөөд зөвхөн дэлхийн ертөнцийг танин мэдэхэд л өөрийгөө зориулах аж. Үүнтэй зэрэгцэн Элон Маск АНУ-д хиймэл оюун ухааныг хянах яам байгуулахыг уриалжээ.
Хиймэл оюун ухааны салбарыг зохицуулахыг дэмждэг Элон Маск хиймэл оюун ухааны боловсруулалтад нухацтай хандаж, зохицуулагч агентлаг байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
Түүний хэлснээр, хоол хүнс, эм, автомашин үйлдвэрлэл зэрэг бүхий л салбарт тусгай лиценз, дүрэм журам үйлчилдэг. Яг ийм дүрэм хиймэл оюун ухааны салбарт ч чухал шаардлагатай. Ингэснээр хүн төрөлхтөнд хэрэгтэй хиймэл оюун ухаан хөгжүүлэх боломжтой болно гэж тэрбумтан үзэж байна. Тэрбээр мөн интернэтэд хэт их итгэх хэрэггүй хэмээн зөвлөжээ.
“Хүмүүс интернэтэд итгэх ёстой гэж би бодохгүй байна. Харин тэрбээр худалдаж авсан “Twitter” нийгмийн сүлжээг интернэт дэх бага ч гэсэн итгэлцлийн орон зай болгон хөгжүүлэх зорьж байна” хэмээн ярьжээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав