Николас Кэйж болон Леонардо ДиКаприо нар 70 сая жилийн настай үлэг гүрвэлийн гавлын ясны төлөө өрсөлдөж байв. Тодруулбал, 2014 онд Беверли Хилсд болсон дуудлага худалдаанаас жүжигчин Николас Кэйж Тираннозавр батаарын гавлын ясыг 276 мянган ам.доллараар худалдаж авсан. ДиКаприо ч бас энэ дуудлага худалдаанд оролцсон боловч Николас Кэйж гавлын ясыг өөрийн болгожээ. Гэвч энэ олдвор Монголоос хууль бусаар гарсныг Холбооны шүүх тогтоож, Монгол Улсад эргүүлэн өгөх шийдвэр гарсан юм.
Николас Кейжийн хувийн цуглуулгад үнэ цэнэтэй зүйлс цөөнгүй бий. Тэрбээр амьдралын хэв маяг болон мөнгөө өвөрмөц зүйлд зарцуулдагаараа алдартай. Тираннозавр батаарын гавлын яс хамгийн үнэтэй нь биш ч гэлээ Кэйжийн эзэмшдэг хамгийн маргаантай бөгөөд хамгийн эртний зүйл байжээ.
Гэвч Николас Кэйж дуудлага худалдаанд зарцуулсан 276 мянган ам.доллараа одоо хүртэл буцааж аваагүй гэдгээ хэвлэлд ярьсан байна. "Тэр бол миний дуудлага худалдаагаар худалдаж авсан гавлын яс байсан. Би үүнийг хууль ёсны дагуу худалдаж авсан. Монголын засгийн газар үүнийг буцааж авах шаардлагатай гэж хэлэхэд нь би буцааж өгсөн. Гэвч мөнгөө хэзээ ч буцааж аваагүй. Тиймээс дуудлага худалдааны газрын хэн нэгэн л шоронд байх ёстой" гэж Кэйж хэлжээ.
Николас Кэйж болон Леонардо ДиКаприо нар бол 1990, 2000-аад оны үед хамгийн мандаж явсан жүжигчид юм. ДиКаприо карьерынхаа туршид алдар нэрээ хадгалсаар ирсэн ч Кэйжийн хувьд харьцангуй тайзны ард байсан гэхэд болно.
Эх сурвалж: FANDOM WIRE
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав