Дэлхий дахинаа алдартай болсон Өмнөд Солонгосын "BTS" хамтлагийн гишүүд цэргийн алба хааж эхлээд байгаа билээ. Хамтлагийн гишүүн Жин цэргийн алба хаах анхны гишүүн болж, өнгөрөгч арванхоёрдугаар сард цэрэгт татагдсан.
Цэргийн алба хаах хоёр дахь гишүүнээр J Hope нэрлэгдээд байсан бөгөөд тэрбээр өнөөдөр буюу 2023.04.18-нд цэрэгт татагдахаар болсон тухай эх сурвалжууд мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ жил 29 нас хүрч байгаа J Hope Ганвонду дахь сургалтын төвийн А хэсэгт элсэж үндсэн сургуулилтаа эхлүүлэх гэнэ. Таван долоо хоногийн турш үргэлжлэх үндсэн сургалтад хамрагдсаны дараа цэргийн ангид хуваарилагдах аж. "Bighit Music" агентлагийн зүгээс түүний элссэн огноо, байршлыг албан ёсоор зарлаагүй байна.
J Hope өнгөрсөн даваа гарагт Weverse-р дамжуулан шүтэн бишрэгчдэдээ мэндчилгээ дэвшүүлжээ. Уг мэндчилгээндээ "Та нартаа бүгдэд нь хайртай шүү. ARMY нар аа, би эсэн мэнд эргэж ирэх болохоор бүү санаа зовоорой. Би одоо яах ёстой билээ гэх мэдрэмж долоо хоногийн өмнө төрж байсан. Харин одоо сэтгэл минь амар амгалан байна" гэжээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав