Австри улсын үндэсний агаарын тээвэрлэгч Austrian Airlines компанийн нисэх онгоц жорлон нь эвдэрсэн шалтгаанаар замаасаа буцсан байна.
Даваа гарагт тус компанийн Boeing 777 нисэх онгоц 300 зорчигчтой Вена хотоос Нью-Йорк хотын чиглэлд хөөрчээ.
Нислэг найман цаг үргэлжлэх байсан ч хөөрснөөсөө хойш хоёр цагийн дараа буцаж Австрийн нийслэл Вена хотод газардсан байна.
Онгоцны нийт найман жорлонгийн тав нь эвдэрсэн шалтгаанаар ийнхүү буцаж газарджээ. Суултууруудын ус татах механизмд гэмтэл гарсныг нислэгийн үеэр илрүүлснээ Austrian Airlines компанийн төлөөлөгч тайлбарласан байна.
Тус компанийн түүхэнд өмнө нь ийм асуудлаар онгоц газардсан тохиолдол байгаагүйг бас мэдээлжээ.
Суултууруудыг засварласны дараа онгоц дахин нислэг үйлдэж эхэлсэн талаар Austrian Airlines компани өчигдөр мэдэгдсэн байна.
Эх сурвалж: AFP
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав