Ромын католик шашны тэргүүн пап Франциск өнгөрсөн хоёрдугаар сард анх удаа Монгол Улсад айлчлах бодолтой байгаагаа илэрхийлсэн билээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт тэрбээр Ватиканд өөрийнх нь гадаад аяллыг хариуцдаг Италийн агаарын тээврийн компанийн ажилтнуудтай уулзахдаа энэ талаар дахин мэдэгдсэн байна.
“Хэрвээ бурхан болгоовол би хоёр долоо хоногийн хугацаатай 41 дэх мөргөлийн аяллаа Унгараас эхэлнэ. Дараа нь Марсель, дараа нь Монголд очих болно” гэж пап хэлснийг Ватиканы хэвлэлийн алба мэдээлжээ.
Ромын католик шашны тэргүүнүүд өмнө нь Монгол улсад айлчилж байгаагүй юм.
Ватиканы сайтад мэдээлснээр Монгол улсад одоо 1,300 орчим католик шашинтан байдаг байна. Ромын пап 1922 онд анх Монголд элчээ томилж байсан ч коммунист засаглалын дарамт шахалтын улмаас үйл ажиллагаагаа явуулж чадалгүй 1992 он хүрсэн тухай мөн дурдлаа.
Есдүгээр сарын 23-ны өдөр Францын өмнөд эргийн Марсель хотод айлчилсныхаа дараа пап шууд Монголыг зорих юм байна.
Эх сурвалж: Catolic News Agency
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав