Хятадын нийслэл Бээжин хотын Чанфэн эмнэлэгт өчигдөр /2023.04.18/ орой гал гарснаар 21 хүн амь үрэгдэж, олон арван хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар төрийн мэдээллийн "CGTN" агентлаг мэдээлжээ. Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт эмнэлгийн барилгаас хар утаас суунаглаж, хүмүүс цагаан хэрэглэлээр олс хийн цонхоор унжуулан галаас зугтаж байгаа нь харагдсан байна.
Гал Чанфэн эмнэлгийн зүүн жигүүрийн хэвтэн эмчлүүлэх тасагт гарсан бөгөөд тэндээс 71 хүн аварч чаджээ. Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Түүнчлэн галын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн хэд нь өвчтөн, хэд нь эмч, ажилтан байсан болон хэдэн хүн гэмтсэн нь ч тодорхойгүй байгаа юм.
Галын улмаас эмнэлгийн барилга бараг бүхэлдээ гэрэл, цахилгаангүй болсон бөгөөд аврагчид гар чийдэнгийн гэрэлд ажиллаж байгаа нь бичлэгт харагджээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав