Японы ерөнхий сайд Фүмио Кишидагийн биед халдахыг завдсан хэрэг энэ сарын 15-нд гарсан талаар бид мэдээлж байсан билээ. Халдлага үйлдэгчийг аюулгүй байдлын ажилтнууд тэр дор нь баривилчсан бөгөөд хэргийн газарт ирж таарсан загасчид бие хамгаалагчдаас ч хурдан хөдөлсөн байна.
Халдлага үйлдэгч гартаа ямар нэг зүйл барьчихсан асаах гэж оролдож байхыг загасчдын нэг 67 настай Масами Тераи анх харсан байна. Яг энэ үед өөр нэг загасчин нь хүмүүст анхааруулж хашгирчээ. Аюулгүй байдлын албаныхан халдлага үйлдэгчийг барьж авах үед загасчид мөн тусалжээ. Тэд ийнхүү хамтран зүтгэснээр гэмт этгээд хоёр дахь тэсрэх төхөөрөмжөө шидэж чадаагүй аж.
Хоёр загасчин энэ үйл явдалд оролцсон гэх боловч улаан өнгийн цамц өмссөн 70 настай загасчин нь мэдээний камерт илүү тод үлджээ. Тус загасчны өмссөн алаг хантаазыг хүмүүс сонирхож, судалсан байна. Энэ нь өвөл өмсдөг, салхинд тэсвэртэй хантааз бөгөөд “Workman” цахим дэлгүүрт 1780 иенээр зарагддаг аж.
Загасчид Кишидагийн амийг аврахад гар бие оролцсон гэх мэдээллийн дараа энэ хантаазны борлуулалт нэмэгджээ. Одоогоор “Workman” цахим дэлгүүрт тус хантааз дууссан гэх мэдээлэл байна.
“Террорист этгээдийг баривчилсан загасчны өмсөж байсан хантааз дуусна гэдэг чинь энэ ч ёстой япончууд мөн дөө”, “Би энэ хантаазыг таван жил өмсөж байна, их сайн шүү”, “Энэ хантаазыг баатар хантааз гэж нэрлээд дахин худалдаанд гаргах хэрэгтэй”, “Загасчидаас өшөө авна гэх вий дээ. Бүгдээрээ адилхан хувцаславал гэмт этгээд төөрөлдөх юм биш үү” гэх зэргээр цахим сүлжээнд хэрэглэгчид сэтгэгдлээ илэрхийлж байна.
Эх сурвалж: JAPAN TODAY
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав