Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Узбекистан улсын Ташкент хотод болно. Одоогоор тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа юм.
Энэ удаагийн ДАШТ сонирхогчдын бокс төдийгүй сонирхогчдын спортын түүхэнд хамгийн өндөр буюу 5,2 сая ам.долларын шагналын сантай болж буйгаараа онцлог юм.
Нийт 13 жингийн алт хүртсэн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртэнэ. Харин мөнгөн медалийн тамирчин 100 мянган ам.доллар, хүрэл медалийн тамирчин 50 мянган ам.долларын шагналын сантай. Ташкентын ДАШТ-д долоон дэлхийн аварга зодоглоно. Үүнд:
Казахстаны Сакен Бибосынов, Францын Софиан Омиха, Японы тамирчид Томоя Цүбои, Севонретс Оказава нар, Азербайжаны Лорен Альфонсо мөн Куба улсын Йоэнлис Эрнандес Мартинес, Хулио Ла Круз нар гэсэн аваргууд зодоглох юм.
Тэмцээнд АНУ, Герман, Их Британи, Нидерланд, Филиппин, Швед, Ирланд, Украин улсын тамирчид оролцохгүй бойкот зарласаныг бусад орны тамирчид боломж гэж харж байна.
Манай эрэгтэй шигшээ баг Ташкент хотод Узбекистаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.
Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн
Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч Турсунпулатов Аброр /Узбекстан/, Дасгалжуулагч Б. Эрдэнэбаяр, Ц. Даваацэрэн
Эрэгтэй
48 кг - Г.Ганэрдэнэ
51 кг - Х.Энхмандах
54 кг - Д.Ганболд
57 кг - Х.Энх-Амар
60 кг - Т.Энхтөр
63.5 кг - Б.Чинзориг
67 кг - Б.Мишээлт
71 кг - О.Бямба-Эрдэнэ
75 кг - Ж.Отгонжаргал
+92 кг - Х.Бекнур нар багтжээ.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав