Өдгөө 38 настай Криастинр Роналдо Саудын Арабын лигт тоглож байгаа билээ. Түүний сэтгэл зүй, бие бялдарын хөгжил олон жил формоо алдалгүй шилдэг тамирчин хэвээр яваа. Роналдо замналынхаа туршид амьдралынхаа хэв маягийг алдалгүй, элдэв хорт зуршлаас хол байж, дэглэм сайн барьдаг гэдгээрээ алдартай. Энэ удаад ч түүний саунд суухдаа хөлийн хумсаа будсан байгаа зураг олны анхаарлыг татав.
Түүнийг яагаад хөлийн хумсаа будах болсон бэ гэх асуулт цахим орчинд идэвхтэй өрнөж, хүн бүр л өөрсдийн таамгаа дэвшүүлж байна. Нэгэн хэрэглэгч “Мэдэхгүй юм. Гэхдээ холимог тулааны тамирчид хумсаа хамгаалж, буддаг” гэжээ.
Тэгвэл Германы “BILD” сонины мэдээлснээр “Олон шилдэг тамирчид хөлийн хумсаа мөөгөнцөр болон нянгаас хамгаалж, буддаг. Учир нь олон цагаар хөлстэй, чийгтэй гутал өмсөх үед мөөгөнцөр, нян үүсэх эрсдэлтэй. Майк Тайсон хүртэл хумсаа буддаг байсан” гэв.
Хөлбөмбөгөөс Роналдо, сагсан бөмбөгөөс Леброн Жеймс зэрэг одод бие бялдартаа анхаарч, чамгүй мөнгө зарцуулдагараа алдартай. Үүний ачаар олон жил дээд түвшинд тогтвортой тоглож буй биз. Роналдо шинэ багийнхаа төлөө 11 гоол оруулсан амжилттай явна.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав