Япон улсын Статистикийн товчооны судалгаагаар эмэгтэйчүүдийн сарын дундаж орлого II сарын байдлаар 83 мянга 896 иен буюу 630 ам.доллар байжээ.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Япон эмэгтэйчүүдийн орлогын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн ч эрчүүдийн цалинтай харьцуулахад тэдний орлого ердөө дөрөвний нэгтэй нь тэнцэж байгаа юм. Тус улсын Статистикийн товчооны энэ сард гаргасан судалгаагаар эмэгтэйчүүдийн сарын дундаж орлого хоёрдугаар сарын байдлаар 83 мянга 896 иен буюу 630 ам.доллар байсан бол эрэгтэйчүүдийнх 345 мянга 645 иен байсан аж.
Хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих ажилд тус улс амжилттай хэрэгжүүлж байгаа боловч эмэгтэй ажил эрхлэгчдийн 70 орчим хувь нь хагас цагийн, эсвэл байнгын бус ажил хийдэг хэвээр ажээ. Энэ нь эмэгтэйчүүдийн цалин ихэвчлэн хангалтгүй, өсөн дэвших боломж бага байдаг гэсэн үг юм.
Нөгөө талаас эдийн засгийн тодорхойгүй төлвийн нөлөөгөөр ажилтнуудаа тэтгэвэрт гартал нь тогтвор суурьшилтай ажиллуулдаг зарчмаас Японы олон компаниуд татгалзах болсон ч эрэгтэй ажилтнуудын 63 хувь нь бүтэн цагийн ажил эрхэлж байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт болж байна.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Жендэрийн тэгш байдлын 2022 оны тайланд Япон улс 146 орноос 116 дугаарт бичигдсэнээр "Их 7"-ийн бүлгээс эхний 100-д багтаж чадаагүй ганц улс болсон юм.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав