“Ассошиэйтед Пресс” агентлагийн гэрэл зурагчин Евгений Малолеткагийн авсан бие давхар шархадсан украин эмэгтэйн зураг "World Press Photo"-гийн оны шилдэг гэрэл зургаар шалгарчээ.
2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Мариуполь хотын амаржих газарт оросууд халдсаны дараа шархадсан эмэгтэйг аврагчид гаргаж буйг украин гэрэл зурагчин дурандаа буулгасан байна.
Энэ үйл явдлын дараа гэрэл зурагт үлдсэн 32 настай Ирина Калининагийн хүүхэд нь амьгүй төрсөн бөгөөд хүүхдээ төрүүлснээс хагас цагийн дараа тэрээр шархаа даалгүй амиа алджээ. Эмч нар хүүхдийг кесарево хагалгаагаар эх барьж авсан бөгөөд хүүхдээ амьгүй төрснийг мэдээд Калинина “Намайг үхүүлээд өгөөч” хэмээн эмч нарт хэлж байжээ. Хүүхдийг аварч чадаагүй тул ээжийнх нь амийг аврах гэж хичээсэн ч тэд хоёул амиа алдсан байна.
Гэрэл зурагчин Малолетка “Энэ бол миний хамгийн их бодол санаанаасаа арилгахыг хүсдэг үйл явдал. Гэтэл би мартаж чадахгүй байна. Энэ түүх надтай хамт үүрд үлдлээ” хэмээн ярилцлагадаа дурджээ.
"Ассошиэйтед Пресс" агентлагийн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх редактор Жули Пэйс “Евгений Малолетка Орос-Украины дайныг тод томруун харуулсан энэ гэрэл зургийг маш хүнд нөхцөлд авсан” гэжээ.
Евгений Малолетка нутаг нэгт украин сурвалжлагч нар "Ассошиэйтед Пресс" агентлагийн зураглаач Мистислав Чернов, продюсер Василиса Степаненко нартай Украинд хоёр долоо хоног ажиллахдаа Оросын арми хот руу, тэр дундаа эмнэлэг болон иргэний бусад дэд бүтцүүд рүү халдан довтолж буйг сурвалжилж байжээ.
Эх сурвалж: CBS News
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав