ОХУ-ын байлдааны Су-34 онгоц Украины хилийн ойролцоох Белгород хотод санаандгүй бөмбөг хаясныг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Ослын улмаас хотын төвд 20 метр гүн нүх буюу хонхор тогоо үлдсэнийг хотын захирагч Вячеслав Гладков хэлэв. Мөн хэд хэдэн барилга эвдэрч, хоёр хүн гэмтжээ. Осолтой холбогдуулан хотод онц байдал зарлажээ.
Энэ хэрэг Пүрэв гаригт орон нутгийн цагаар 22:15 минутын орчимд болсон. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Белгород нь 370 мянган хүн амтай бөгөөд Украины хилээс 40 км орчим зайд байдаг. Украины Харьков хотын чанх хойно оршдог гэсэн үг юм. Хилтэй ойр учир Оросын байлдааны онгоцууд байнга хотын дээгүүр нисдэг бөгөөд дайн эхэлснээс хойш тус хот янз бүрийн халдлага, осолд байнга өртөх болсон юм. Тухайлбал тус хотод байрладаг шатахууны нөөцийн байгууламж, зэвсгийн агуулахад дэлбэрэлт болж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав