Итали улсын засгийн газар аялал жуулчлалын шинэ кампанит ажилдаа 15 дугаар зууны сонгодог уран зургийн гол дүр, хайрын бурхан Венераг хиймэл оюуны технологийн тусламжтай “виртуал инфлүнсер” болгон ашиглажээ.
Өөрөөр хэлбэл сэргэн мандалтын үеийн гол уран бүтээлчдийн нэг Сандро Боттичеллигийн зурсан Венера дагина орчин үеийн Италид амьдарч байгаагаар аялал жуулчлалын сурталчилгаануудад ашигласан байна.
Брэнд хувцас өмссөн Венера байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, Гэгээн Маркогийн талбайд сэлфи хийж, Колоссейн урд дугуй жийж, Комо нуурын эрэгт пицца зооглож байгааг эндээс харж болох юм.
“Орчин үеийн инфлүнсерийн дүрд хувирсан Венера дагина гадаадын зочдыг манай улстай танилцахад хөтлөх болно. Манай орны гоо үзэсгэлэнг хүүрнэн өгүүлэх Боттичеллигийн гайхамшигт Венера дагиныг бид Италийн хамгийн алдартай хотуудаас эхлээд хамгийн далд нууцлаг газруудад хүртэл угтан авч байна” гэж Италийн аялал жуулчлалын яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Шинэ инфлүнсерийн Инстаграм хаяг @venereitalia23 юм байна.
Эх сурвалж: CNN
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав