ОХУ-ын байлдааны Су-34 рнгрц өөхийн хртыг андуурч бөмбөг дэлбэлсэн талаар бид мэдээлж байсан билээ. Тэгвэл Белгород хотод дэлбэрээгүй тэсрэх бөмбөг олдсоны дараа 3000 гаруй хүнийг гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ. Оросын арми тус хотын дээр санамсаргүйгээр тэсрэх бөмбөг унагааж, олон орон сууцыг сүйдэлж, хэд хэдэн хүнийг гэмтээснээс хоёр хоногийн дараа дахин нэг тэсрээгүй бөмбөг олдсон нь энэ юм. Энэхүү тэсрэх бөмбөг нь Сухой-34 байлдааны онгоцноос унасан эсэх нь тодорхойгүй байгаа гэв.
Белгород хот нь оросуудын дайн хийж буй хөрш Украины хилээс 40 км орчим зайтай оршдог. Өнгөрсөн Пүрэв гаригт хотын төвд тэсрэх бөмбөг унаснаас 20 метрийн өргөнтэй том тогоо газарт үүссэн байна. Энэ явдлын дараа Оросын Батлан хамгаалах яам өөрийн Су-34 онгоцнуудын нэг нь хотын дээгүүр нисч явахдаа санамсаргүйгээр тэсрэх бөмбөгийг унагаасан гэж хүлээн зөвшөөрсөн
Орон нутгийн захирагч Вячеслав Гладков 3000 оршин суугчийг хамарсан 17 орон сууцны барилгыг "200 метрийн радиуст бүслэх шаардлагатай" гэж бичжээ. Тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосны дараа оршин суугчдыг гэрт нь буцаасан гэж тэрбээр дараа нь мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав