УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг баривчилж, гэрээс нь 7,3 тэрбум төгрөг, дөрвөн тэрбумын үл хөдлөх хөрөнгийг хураан авлаа гэх дуулиан эцэстээ хорьж, цагдаагүй гэх шүүгчийн мэдэгдлээр эцэс болсон.
Харин С.Батдөлийг цагдан хорьж шалгах эсэх шүүх хуралдаан Баянгол дүүргийн шүүхэд өнөө өглөө 10:00 цагт болж, нэмэлтээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй бичиг баримт олдсон учир түүнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргалаа.
Шүүх хурлын үеэр С.Батдөл "Шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг цахимаар нийгмээрээ ялладаг болжээ. Надад үүсээд байгаа хэргийг шалгахад цагдан хорих шаардлагагүй гэж би ойлгосон. Хөнгөн гэмт хэрэг гэж харж байгаа. Гэтэл цагдан хорихоос аргагүй байдалд оруулж, цахим орчинд зохион байгуулалттайгаар маш их сэвлээ. Шүүх рүү хүртэл зохион байгуулалттайгаар дайрч байна. Миний бие эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг. Төмөр замд 14 жил ажилласан. Би хэргийг эцэслэн шийдвэрлэх хүсэлтэй байгаа. Цаашдаа ч гэсэн энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө явна. Том охин маань 13, бага нь гурван настай. Дөрвөн хүүхэд маань дөрвүүлээ хатгаа, ханиадтай байгаа. Цахим мэдээллээс болж охин маань сүүлчийн 2-3 хоног нүдээ бүлцийтэл уйллаа. Эхнэр маань эмнэлэгт хэвтчихсэн. Би охиныхоо сэтгэл зүйд маш их санаа зовж байна. Шилжилтийн насан дээрээ яваа. Ангийнх нь группээсээ хассан байна билээ. Ийм байдалд хүүхдүүдээ үлдээгээд явна гэхээр үнэхээр санаа зовж байна. Тиймээс хувийн батлан даалтаар шалгуулах хүсэлтэй байна" гэжээ.
Гэвч шүүгч түүний хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гэмт хэргийн холбогдолтой баримт, нотолгоог үгүй хийх, хамгийн гол нь нүүрс гаргаж өгөхөөр тохиролцсон бичлэг олдсон тул гэмт үйлдлээ үргэлжлүүлж болзошгүй гэх сэжгийн улмаас нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Нөгөөтэйгүүр, авлигачдын толгойг иллээ гэх нийгмийн шүүмжлэл ч давхар нөлөөлсөн байх талтай.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав