Бидний хэрэглэж буй бүх төхөөрөмж IP (интернэт протокол) хаягаар дамжин интернэтийн өргөн сүлжээнд нэвтэрдэг. Гэвч дэлхий нийтээр хэрэглэж буй IPv4 (Интернэт Протоколын 4-р хувилбар)-ын боломжит хаягийн хэмжээ ердөө 4.3 тэрбум ба энэ нь тун хязгаарлагдмал шавхагдаж буй нөөц юм. Тиймээс IP хаягийн дараагийн хувилбарт шилжих томоохон сорилт дэлхийн улс орнуудын өмнө тулгараад байна.
Монгол улс энэ хөгжлийн хаана явна вэ?
Дэлхий дахинд IPv6 нэвтрүүлэлт 43 орчим хувьтай үргэлжилж байна. Харин Монгол улсын хувьд 2022 оны 11 сарын байдлаар нийт гадаад урсгалд эзлэх IPv6-ийн хэмжээ ердөө 0.06% байсан бол Юнител групп өрхийн интернэт хэрэглэгчиддээ шинэ хувилбарыг нэвтрүүлснээр энэ үзүүлэлт богино хугацаанд 25%-д хүрч, дэлхийн технологийн салбарынхны анхаарлыг татлаа.
Юнивишн ХХК нийт өрхийн интернэт хэрэглэгчдийнхээ 50 хувийг IPv6-д амжилттай нэвтрүүлсэн нь ийнхүү огцом өсөлтийг авчирч, олон улсад IPv6 нэвтрэлтийн хувиар Монгол улс аж үйлдвэрийн болон технологийн салбарт тэргүүлэх БНСУ, Филиппин, Сингапур, Итали улсуудыг ардаа орхисон юм.
IPv6 ямар давуу талуудтай вэ?
Өнөөдрийг хүртэл дэлхийд хамгийн өргөн ашиглагдаж буй IPv4 –ын боломжит хэмжээ дэлхийн хүн амын ердөө талд л хүрэлцээтэй бол IPv6 нь дэлхийн элсний ширхэг бүрийг хаяглаж болох асар их нөөцтэй.
IPv6-д интернэт пакетын бүтцийг илүү хялбарчилснаар видео, онлайн тоглоом зэрэг цахим орчин дахь хугацааны хоцрогдол багасаж, үйлчилгээний чанар сайжирна.
Цахим орчин дахь кибер халдлагуудын эрсдэлийг эрс бууруулж, хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой.
IPv4 хүртээмж бага байдгаас шалтгаалан дэлхийн бүхий л интернет үйлчилгээ үзүүлэгчид NAT \Network Address Translation\ технологийг ашигладаг. Тэгвэл IPv6 технологийг нэвтрүүлснээр NAT-ын ашиглалтыг 80 хүртэл хувиар бууруулж, үүнд зарцуулагддаг эрчим хүчний хэрэглээг төдий чинээ бууруулах юм.
Интернет сүлжээнд холбогдож буй төхөөрөмжийн тоо хэмжээ жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байна. Үүнээс шалтгаалан IPv4 хаягийн үнэ ч сүүлийн 5 жилийн хугацаанд 3 дахин өссөн. Тэгвэл Монгол улс ийнхүү IPv6-руу шилжснээр IPv4 хаяг гэх биет бус зүйлд зарцуулах гадаад валютын урсгалыг эх орондоо үлдээж байна.
Юнител групп IPv6 нэвтрүүлэлтийг цаашид ч үргэлжлүүлэх ба 2023 онд нийт хэрэглэгчдийнхээ 80 хувьд нэвтрүүлж, мобайл хэрэглэгч, байгууллагуудад мөн нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Ингэсэнээр Монгол улс Азийн топ 15 улсад багтаж, өрсөлдөх чадвар нэмэгдэх, эдийн засгийн эерэг нөлөө гээд олон боломжууд бидний өмнө нээгдэж байна.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав