Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөж баталгаажуулна гэж заасан байдаг.
Энэ хүрээнд Төрийн жинхэнэ албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаа болон Хараа-Ерөө голын сав газрын захиргааны нийт 18 албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд М.Ганбаатар болон албаны бусад хүмүүс оролцож, албан хаагчдад баяр хүргэж, амжилт хүслээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав