Хятадын дарга Ши Жиньпин дайн эхэлснээс хойш Зеленскийтэй нэг ч удаа утсаар яриагүй. Тэгвэл Зеленский, Ши нар өчигдөр /2023.04.26/ анх удаа утсаар ярьж, удаан бөгөөд нухацтай яриа өрнүүлжээ. Хоёр улсын удирдагч нэг цаг утсаар ярьсан байна.
Энэ үеэр Ши Жиньпин "Дэлхийн хүн амын дийлэнх нь оршин суудаг улс гэдэг утгаараа Хятад улс хямралыг ашиглахгүй. Зовлон зүдгүүрийг хараад алгаа ташаад суухгүй, бас гал дээр тос ч нэмэхгүй" гэж хэлэв.
Гэвч энэ мэдэгдлийг АНУ өөрөөр харж байна. "Ши Жиньпин Украины ерөнхийлөгчтэй утсаар ярьсан нь сайшаалтай боловч энх тайванд чиглэсэн ямар нэгэн утга учиртай үйлдэл хийсэн, төлөвлөгөө, санал дэвшүүлсэн эсэхийг хэлэхэд эрт байна" хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэллээ.
Барууны орнуудаас ялгаатай нь Хятад улс Оросын түрэмгийлэлд төвийг сахьсан байр суурьтай байсан. Түүнчлэн Москватай ойр дотно харилцаатай гэдгээ хэзээ ч нуугаагүй, түрэмгийллийг буруушаагаагүй. Ши Жиньпин өнгөрсөн сард Москвад хоёр өдрийн айлчлал хийх үеэрээ 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг санал болгосон билээ. Энэ үеэр Зеленский Хятадын удирдагчийг Киевт урьсан юм.
Дашрамд дурдахад, ерөнхийлөгч Зеленский Украины сайд асан Павло Рябикинийг Бээжинд суух Элчин сайдаар томилжээ.
Эх сурвалж: BBC
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав