МУГТ Э.Цэндбаатар өчигдөр\2023.04.29\ АНУ-ын Нью-Йорк хотноо Мексикийн Эди Валенсиа Меркадогийн эсрэг мэргэжлийн боксын ээлжит тулаанд ялж Аваргын бүсний эзэн болсон билээ.
Тэрбээр 2018 онд мэргэжлийн боксын замналаа эхлүүлж, АНУ-ын “DiBella Entertainment”-тай гэрээ байгуулж байв. Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналдаа “5-0” амжилттай, өрсөлдөгчөө гурван удаа хүнд цохилтоор ялж, нэг ч ялагдаагүй амжилттай яваа.
Тэгвэл өчигдөр\2023.04.29\ болсон тулааны өмнөх хэвлэлийн хуралд “DiBella Entertainment”-ын үүсгэн байгуулагч Лу ДиБелла багийг нь төлөөлөн тулалдаж буй Э.Цэндбаатарын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тэрбээр “Э.Цэндбаатар бол мангас. Тэр бол нокаут хийж чаддаг, аймшиггүй тулаанч. Түүнд дэлхийн аварга болох бүрэн нөөц бололцоо бий. Бид түүнийг Дэлхийн Аваргын бүс авахад шаардлагатай бүх боломжоор хангана. Өнөөдөр түүний тулааныг дэлхий даяар үзэж байгаад баяртай байна” гэсэн юм.
Харин Э.Цэндбаатар “Өнөөдөр би энд байгаадаа баяртай байна. DiBella Entertainment-тай хамтарч ажиллана гэдэг бол мөрөөдөл биелж байгаа хэрэг. Би багаасаа мөрөөдөлдөө хүрч ирсэн. Дэлхий даяар үзэж байгаа үзэгчдэдээ дахин нэг гайхалтай, тэсрэлттэй тулаан үзүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэв.
Э.Цэндбаатарын менежер Макс Алперович түүнийг Майк Тайсон, Мэнни Пакьяо нарын холимог тулаанч гэж онцолсон юм. Мөн түүнийг ямар ч түвшний өрсөлдөгчтэй тулалдахад бэлэн. Э.Цэндбаатартай хамт дэлхийн аваргын бүсний төлөө явна гэсэн байна.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав